“Баруунбүрэн сумын сургуулийн дотуур байранд зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж авах”

ЦАХИМ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2019 оны 01 дугаар сарын 24-ны өдөр

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Баруунбүрэн сумын сургуулийн дотуур байранд зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж авах” СЭ-ОНӨГ-30/2019 тоот барааг нийлүүлэх тухай цахим үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 /Тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Үнийн саналыг 2019 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 11 цаг 05 минут-аас өмнө цахим тендер шалгаруулалтын www.meps.gov.mn хаягаар өөрийн кодоор илгээсэн байна.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн 11 цаг 10 минутанд цахим хэлбэрээр нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн газар

Хаяг: Засаг даргын тамгын газрын байр, 1 давхарт №121 тоот өрөө

Утас:7036-3598, Факс: 7036-2127

Цахим сайт: www.tender.gov.mn