“Авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг боллоо

 

“ Монгол Улсад үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх авлигатай тэмцэх” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг нь 2013 оны 11 сарын 18-25 ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг, Азийн сан, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран орон даяар явуулсан ба иргэд, төрийн албан хаагчдаас хөтөлбөрийн төсөлд санал авсан. Энэхүү хэлэлцүүлгийг Сэлэнгэ аймагт аймгийн Засаг даргын Тамгын газар, Хуульч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Нямжав, гишүүн мБ.Түвшинбаяр, Хуульч эмэгтэйчүүдийн холбооны сэлэнгэ аймаг дахь салбарын тэргүүн Б.Эрдэнэхишиг, гишүүн Б.Болор-эрдэнэ нар зохион байгуулсан ба нийт төрийн албан хаагчид болон иргэдийн төлөөлөл болж 120 гаруй хүн оролцож саналаа өгсөн.