МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 01 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн ", албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн" гэснийг хассугай

2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.1.7 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.6, 15.1.9-15.1.13 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ