Мэдүүлгийн бүрдүүлэлт дууслаа
Сэлэнгэ аймгийн хэмжээний 212 төрийн албан хаагчийн 2015 оны ХАСХОМэдүүлгийг цахим системд шивж баталгаажуулах ажил хуулийн хугацаанд хийгдэж дууслаа.
 
Мэдүүлэгч 2015 оны ХАСХОМ-оо “Meduuleg.iaac.mn” цахим системд хувийн нууц кодоор нэвтэрч танилцах боломжтой болж байгаа юм байна. Энэхүү үйл ажиллагаа нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу зохион байгуулагдсан аж. Эл 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа улсын хэмжээнд 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс 2016 оны 2-р сарын 15-ны өдрүүдэд явагдаж дуусчээ.