- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
№ |
Үйлчилгээний нэр төрөл |
Бүрдүүлэх баримт бичиг |
Үйлчилгээний хураамж |
1 |
Ойн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах |
-Тухайн суманд хандсан албан бичиг -Тухайн сумаас аймгийн Засаг даргад хандсан албан бичиг -Аж ахуйн нэгжийн танилцуулга, баримт бичиг |
Төлбөргүй |
2 |
Ойгоос мод шилжүүлэн суулгах зөвшөөрөл олгох |
-Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ойгоос мод шилжүүлэн суулгах хүсэлт /Хүсэлтэд ойгоос шилжүүлэн суулгах модны төрөл, тоо, өндөр, нас, зориулалт, шилжүүлэн суулгах газрын талаарх мэдээллийг тус тус тусгана./ -Ойн ангийн дүгнэлт /Ойн нөөц тогтоосон дүгнэлт/ |
Ойгоос 1 ширхэг мод шилжүүлэн суулгахад шилмүүст мод 1-5 метртэй 5000-25000 төгрөг, навчит мод 1-5 метртэй 3000-15000 төгрөг |
3
|
Хоногт 50 шоометр хүртэлх ус ашиглах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлт гаргах |
-Аж ахуйн нэгж, байгууллагын усны дүгнэлт гаргуулах албан хүсэлт -Ашиглах усны эх үүсвэрийн байршлын зураг -Ус, рашааны нөөц, чанар, найрлагыг тогтоосон хайгуул, судалгааны тайлан, ашиглаж болох усны боломжит нөөцийн талаарх дүгнэлт, БОНХЯамны ГЗБ болон УНБЗГ-ын Усны нөөцийн хэлтэс /266305/ -Худгийн паспортын хуулбар -Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт /БОНХАЖЯамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт хандан доорх лавлагааг авна. /266434/ -Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн /уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдэд хамаарна./ -Усны аль сав газарт хамаарах -Техник эдийн засгийн үзүүлэлт /ТЭЗҮ/ -Уулын ажлын буюу тухайн жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө /баталгаажуулсан/ -Барилга байгууламжийн /уулын баяжуулах үйлдвэр байгаа бол/ ерөнхий төлөвлөгөө, байршил зүйн зураг -Урьд оны ус ашиглалтын тайлан -Рашаан ашиглах хүсэлт гаргагч нь дээр дурьдсан материалд Усны мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, Усны нөөцийн зөвлөлөөр баталгаажуулсан рашааны хязгаарлалтын бүсийн зураг болон Эрүүл мэнд, спортын яамны дүгнэлтийг нэмж хавсаргана. |
БОНХСайдын 2013 оны А-157 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу- 260,000 төгрөг |
4 |
Ус хэрэглэгчдэд цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг олгох |
-Өргөдөл гаргах бөгөөд өргөдөлд Ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ зэргийг тусгана: -Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн бичгийн хуулбар -Худгийн мэдээлэл. |
Төлбөргүй |
5 |
Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийх |
-Төсөл хэрэгжүүлэгчийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай хүсэлт /албан бичиг/ -Эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан ТЭЗҮ, зураг төсөл -Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тусгагдсан эсэх /газрын зөвшөөрөл, ТХГН-т байрлах бол Хамгаалалтын захиргааны санал/ -Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт -Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан -Төсөл хэрэгжих орчны тойм зураг (пото, сансрын) -Тухайн сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт -Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/ Уул уурхайн төслийн хувьд: -Дээр дурдсан бүх баримт бичгүүд -Тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар батлуулсан байх/ -XV лицензтэй бол хайгуулын ажлын батлагдсан тайлан, нөөц баталсан шийдвэр -MV лицензтэй бол эрх бүхий байгууллагаар батлагдсан ТЭЗҮ, нөөц баталсан шийдвэр -БОНҮ-ний нэмэлт, тодотгол хийлгэх төслийн хувьд нөөцийн хөдөлгөөний тайлан -Төсөлтэй холбогдох зураг төсөл -Төсөлд ашиглах түүхий эд бэлтгэн нийлүүлэгчийн талаарх мэдээлэл |
Төлбөргүй |