Төрийн үйлчилгээний лавлагаа
Цагдаагийн газрын үзүүлэх үйлчилгээ:

Үйлчилгээнийтөрөл

Бүрдүүлэх баримт бичиг

Үйлчилгээний хураамж /төгрөг/

1

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салба зөвлөлөөс Цагдаагийн байгууллагын тусгай албан тушаалын сул орон тоог иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулах замаар нөхөх мэргэшлийн шалгалт

-Цагдаагийн байгууллагад ажиллахыг хүссэн гар өргөдөл

-Хувийн мэдээллээ чөлөөтэй өгөх баталгаа /Маягт 2/

-Намтар түүх /Эцэг, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, өөрийн, эхнэр эсхүл нөхрийн. Өөрийн гараар бичнэ.

-Иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээ, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар

-Боловсрол, мэргэжлийн үнэмлэх, диплом нотариатаар баталгаажуулсан хуулбар. /Бүрэн дунд, тусгай дунд, дээд боловсролын/

- Сурагчийн хувийн хэрэг

-Эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт бүхий хуудас

-Оршин суугаа баг, хорооны засаг даргын тодорхойлолт

-Оршин суугаа газрын хэсгийн байцаагч, төлөөлөгчөөс архины болон захиргааны зөрчилд холбогдож байсан эсэх тодорхойлолт

-Ял шийтгэлтэй эсэх лавлагаа

-Урьд ажиллаж, суралцаж байсан бол тухайн байгууллагаас авсан ажил, зан байдлын тодорхойлолт

-Төрийн албан хаагчийн анкет /Маягт 1,2/

-Сүүлийн 3 сарын хугацаанд авахуулсан цээж зураг /4*6 хэмжээтэй 4 хувь, 3*4 хэмжээтэй 8 хувь/

-Эрүүл мэндийн даатгалын дэвтэр

-Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр

-Бусад материал

 

2

Ял шийтгэгдсэн эсэх тухай тодорхойлолт

-Тодорхойлолт авахыг хүссэн тухайн байгууллагын албан бичиг /Хууль зүйн үндэслэл заалтыг тусгаж өгнө/

-Тодорхойлолт авахыг хүссэн иргэний ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хүйс, регистрийн дугаар

-Үйлчилгээний хөлс төлсөн баримт

1000 төгрөгТөрийн сан 900012034 Цагдаагийн ерөнхий газар

3

Шинээр галт зэвсгийг гэрчилгээжүүлэхэд бүрдүүлэх материал

-Галт зэвсгийг бүртгүүлэхийг хүссэн өргөдөл

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Оршин суугаа газрын баг, хорооны засаг даргын тодорхойлолт

-3 хувь цээж зураг

-Галт зэвсэгийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, дугаарыг тодорхойлсон баримт бичиг

-Ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн эсэх баримт

-Өмчлөх галт зэвсэгийн сумны хонгио, хошууны дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн баримт

-Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан гэрчилгээ

-Галт зэвсэгийг 4 талаас нь авсан гэрэл зураг

-Эрүүл мэндийн хуудас /Галт зэвсэг ашиглахад харшлах өвчингүй эсэх лавлагаа/

-Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвөөс гэрчилгээжүүлж байгаа галт зэвсэг улсын бүртгэлд байгаа эсэх лавлагаа

-Улсын тэмдэгтийн хураамж: Гэрчилгээний үнийн баримтын хуулбар 4800, Сүхбаатар сумын орлогод 131400952 тоот дансанд 5000 төгрөг

-Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан гэрчилгээ /төлбөр 150000/ төгрөг тушаасан баримт

 

4

Гэрчилгээжүүлсэн галт зэвсэгийг шилжүүлэхэд бүрдүүлэх материал

-Галт зэвсэгийг шилжүүлэхийг хүссэн 2 талын өргөдөл

-Худалдан, худалдан авах гэрээ

-Иргэний үнэмлэхний хуулбарууд /2 талын/

-Оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт

-Худалдан авч байгаа иргэний 3 хувь цээж зураг

-Ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт

-Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан гэрчилгээ

-Галт зэвсэгийг 4 талаас нь авсан гэрэл зураг

-Эрүүл мэндийн хуудас /Галт зэвсэг ашиглахад харшлах өвчингүй эсэх лавлагаа/

-Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан гэрчилгээ /төлбөр 150000/ төгрөг тушаасан баримт

5

Зөрчил гаргасан иргэдийг албадан саатуулах

-

4150 төгрөг

6

Баривчлах шийдвэр гаргуулах

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Баривчлах шийдвэр

Хоногийн 3350 төгрөг

7

10 жил болж хүчинтэй хугацаа нь дууссан жолооны үнэмлэх солих

-Иргэний үнэмлэх болон жолооны хуучин үнэмлэхний хуулбар

-Үнэмлэхний үнэ тушаасан баримт

Төрийн сан 900012408 тоот дансанд үнэмлэхний үнэ 12500 төгрөг

8

Эрх хасагдсан хугацаа нь дууссан жолоочийн эрхийг сэргээх, ЗХД-ийн шалгалтанд хамрагдах

-Эрүүл мэндийн хуудас

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Үнэмлэхний үнэ тушаасан баримт

Төрийн сан 900012408 тоот дансанд үнэмлэхний үнэ 12500 төгрөг