Төрийн үйлчилгээний лавлагаа
АЗДТГ-ын үзүүлэх үйлчилгээнүүд:

Д/д

Үйлчилгээний нэр төрөл

Бүрдүүлэх баримт бичиг

Үйлчилгээний хураамж

1

1.Төрийн албаны мэргэшлийн шалгалт

 

-Төрийн албан хаагчийн анкет  /маягт№01/

-Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг баталгаажуулсан хуулбар

-Иргэний үнэмлэхний хуулбар, 4*6 хэмжээний 4 хувь зураг

-Ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь, хуулбар

            6000 төгрөг

2.Төрийн болон салбарын шагналын санал хүсэлт тодорхойлолт уламжлах

-Төрийн дээд одон медальд өргөн мэдүүлсэн анкет

-Байгууллагын дарга, сумын Засаг даргын албан хүсэлт

-Ажил байдлын тодорхойлолт

-Хамт олны хурлын тэмдэглэл

-Сумын ИТХ-ын тогтоол

-ИТХ-ын тэмдэглэл

                   -

3. Албан паспорт олгуулах

-Албан тушаалтныг томилсон буюу сонгосон төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийн баталгаажсан хуулбар
-Паспорт мэдүүлэх хуудас
-Иргэний үнэмлэхийн баталгаажсан хуулбар;
-Ажлын газрын үнэмлэхийн баталгаажсан хуулбар;
-3.5х4.5 см-ийн хэмжээний цээж зураг гурван хувь (цагаан дэвсгэртэй);
-Паспортын үнэ, бичилтийн төлбөр төлсөн баримт;
-Эхнэр, нөхөр, насанд хүрээгүй хүүхэд хамт явах бол гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажсан хуулбар

-Төлбөр төлсөн баримт /17500 төгрөг/

         17500 төгрөг

4.Албан паспортын хугацаа сунгуулахаар уламжлах

-Дипломат, албан паспортын хугацааг сунгуулахыг хүссэн тухайн паспорт сунгалтын хуудас

-Паспорт сунгалтын хураамж төлсөн баримт

-Төлбөр төлсөн баримт /5100 төгрөг/

         5100 төгрөг

5. Гадаад паспортад хавсаргагдах /хүүхдийн/ үнэмлэх олгох

-Эцэг (эх), асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн өргөдөл;
-Хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажсан хуулбар;
-3.5х4.5 см-ийн хэмжээний цээж зураг хоёр хувь
-Төлбөр төлсөн баримт /3000 төгрөг/

         3000 төгрөг 

6. Төрийн жинхэнэ албанд анх удаа орох иргэний нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөөцөөс нөхөх

-Төрийн албан хаагчийн анкет 

-Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл

-Боловсролын диплом түүний баталгаажуулсан хуулбар

-Иргэний үнэмлэх

-4 хувь цээж зураг

-Ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт

-Төрийн албаны нөөцөд бүртгэх тухай тогтоолын хувь

                   -

7.Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдэг олгуулах

 

 

 

-Шагнуулахаар өргөн мэдүүлсэнанкет

-Тодорхойлолт

-Хамт олны хурлын тэмдэглэл

-Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан байгууллагын даргын хүсэлт

                  -

8.Аймгийн ИТХ, Засаг дарга, нутгийн захиргааны байгууллагын бодлого, шийдвэр, үйл ажиллагааны мэдээллээр иргэд, олон нийтэд үйлчлэх үйлчилгээ

Бүрдүүлэх материал шаардахгүй

                  -

9.Аймгийн хөдөлмөрийн аврага, шилдэг сум, байгууллага шалгаруулах

-Шагнуулахаар өргөн мэдүүлсэн анкет

-Тодорхойлолт

-Хамт олны хурлын тэмдэглэл

-Байгууллагын дарга, сумын Засаг даргын албан хүсэлт

 

                  -

10.Иргэний танхимын үйлчилгээ

-Хэвлэл, ном, мэдээллээр хангах

-Хэлэлцүүлэг зохион байгуулах

-Санал асуулга явуулах, шууд утас ажлуулах

-Телевизийн шууд нэвтрүүлэг явуулах

-Амаар болон бичгээр хүсэлтээ илэрхийлсэн байх

                   -

11. Санал, өргөдөл, гомдол хүлээн авах

Амаар болон бичгээр гаргасан байх

                   -