ХАРИУЦЛАГАА ӨНДӨРЖҮҮЛЖ, ХЯНАЛТАА ЧАНГАТГАЦГААЯ!

2021-04-14-ний өдрийн Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр Сэлэнгэ аймагт 10 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Мандал сум -1, Сүхбаатар сум-1, Баруунбүрэн сум 8 байна.

Мандал сумын 1 тохиолдол өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, Сүхбаатар сумын 1 тохиолдол Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалт тусгаарлалтад байсан иргэн, Баруунбүрэн сумын 8 тохиолдлын 7 нь тус суманд явагдсан тандалын шинжилгээгээр, 1 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.

-МАСКАА ЗҮҮ

-ГАРАА УГАА, АРИУТГА

-ЗАЙГАА БАРЬ

-ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ БОЛ ОЛОН НИЙТИЙН ГАЗАР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДААР ЯВАХГҮЙ БАЙНА УУ