Өнөөдөр “ДЭЛХИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН ӨДӨР”

Итгэмжлэл гэдэг нь Тохирлын үнэлгээний байгууллагын тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэх мэргэжил чадвартайг нь албан ёсоор нотлон харуулсан хөндлөнгийн этгээдийн баталгаа юм. Сорилт, хэмжлийн үр дүнд итгэх итгэл нь зөвхөн бүтээгдэхүүний аюулгүй байдлын төлөө төдийгүй дэлхийн худалдааны өсөлтөнд чухал юм. Үйлчлүүлэгч, хэрэглэгч, төрийн салбар, үйлдвэрлэгчдэд лабораторийн сорилтын үр дүн ямар нэг эргэлзээгүй, дэлхийн хаана ч давтан гүйцэтгэсэн үр дүн ижил байх ёстой. Үүний тулд MNS ISO/ IEC 17025,  MNS ISO/ IEC 17065 стандартын хэрэгцээ, шаардлага оршино. Стандарт нь аль ч байгууллага, салбарын лабораторид найдвартай үр дүнг гаргахад туслах зорилготой ба компани өөрийн техникийн чадавхи, ажилтнууд, эцсийн дүндээ өөрийн бүтээгдэхүүний чанарт бүрэн итгэлтэй байдлыг бий болгодог юм. Дэлхийн жишиг болсон олон улсын стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн итгэмжлэгдсэн лаборатори, бүтээгдэхүүн баталгаажуулалтын байгууллага манай аймгийн хэмжээнд 9 байдаг ба үүнээс төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж итгэмжлэгдсэн нь лаборатори-5,  бүтээгдэхүүн,  үйлчилгээний баталгаажуулалтын байгууллага-1 болох дараахь 6 байгууллага ажиллаж байна. Ингэснээр манай лабораториудын гүйцэтгэсэн сорилтын үр дүнг хаана ч хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг юм.

  1. СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ

Хэмжилзүйн лаборатори нь орон нутагтаа бүхий л үйл ажиллагаанд ашиглаж байгаа хэмжүүр, хэмжих хэрэгслийг итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу баталгаажуулалтанд бүрэн хамруулах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, буруу хэмжлийн үр дагавараас эдийн засаг, нийгэм, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зарцуулалтыг үнэн зөв, нарийн тооцож, хэмжихэд хэмжил зүйн ажил үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэн баталгаатай хэмжих хэрэгслээр үйлчлэх нөхцлийг ханган, ажил үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн явуулж байна.

1979 онд байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа өргөжин тэлсээр одоогийн итгэмжлэгдсэн Хэмжил зүйн лабораторийг бий болгосон байна. Анх 1995 оноос эхлэн хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, баталгаажуулалтаар итгэмжлэлд орсон бөгөөд одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа итгэмжлүүлэн итгэмжлэлийн:

  • Эзэлхүүн зарцуулалтын хэмжих хэрэгсэл баталгаажуулалт
  • Масс /механик/-ийн хэмжих хэрэгсэл баталгаажуулалт
  • Дулаан, даралтын хэмжих хэрэгсэл баталгаажуулалт
  • Цахилгаан хэмжих хэрэгсэл баталгаажуулалт
  • Уртын хэмжих хэрэгсэл баталгаажуулалт гэсэн 5 хүрээний 25 төрлөөр хэмжих хэрэгслийг баталгаажуулдаг ба жилдээ 6800 гаруй хэмжих хэрэгсэл, хэмжүүр шалган баталгаажуулалт хийж байна.
  1. ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБАНЫ ИТГЭМЖЛЭГДСЭН СОРИЛТЫН ЛАБОРАТОРИ
     

Лаборатори нь олон улсын хилээр импортлогдож буй хүнсний  бүтээгдэхүүнд анхан шатны түргэвчилсэн шинжилгээг хийж   Монгол улсын ард иргэдийг хүнсний  аюулгүй байдлаар хангахаар нэн тэргүүний энгээнд байдаг ба Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл  мөн тэдгээрийн тээвэрлэлт, хадгалах нөхцөл, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал зэргийг лабораторийн сорилт шинжилгээ хийж эрүүл аюулгүй  байдлыг сорилтын дүнгээр баталгаажуулж гаргадаг билээ.

Лаборатори нь 2003 онд анх байгуулагдан импортын төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн, малын тэжээд зэрэгт түргэвчлэн тандах аргаах сорилт шинжилгээг хийж байсан бол өргөжин тэлсээр одоогийн байдлаар итгэмжлэллийн хүрээний дагуу бүтээгдэхүүнд сорилт шинжилгээ хийж нэг талаар улс орны онцгой бүс болох хилийн лаборатори, нөгөө талаар Хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Анх 2011 онд итгэмжлэгдмэн бөгөөд 2013, 2016 онд  давтан итгэмжлэлээр хугацаагаа сунгуулан үйл ажиллагаа явуулах эрхээ баталгаажуулан ажиллаж байна.

Лаборатори нь:

  • Хүнсний бүтээгдэхүүний нян судлалын сорилт
  • Хүнсний бүтээгдэхүүний физик хими хор судлалын лаборатори
  • Ахуйн химийн бүтээгдэхүүний физик химийн сорилт
  • Таримал ургамлын үрийн сорилт
  • Хорио цээрийн сорилт гэсэн итгэмжлэлийн 5 хүрээний 29 төрлийн бүтээгдэхүүнд сорилт шинжилгээ хийж бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг хянаж дотоод хяналт, шалгалтыг хэрэгжүүлэн, үр дүнг бие даасан хараат бусаар шинжилгээний дүнгээр баталгаажуулах үүрэг бүхий хяналтын чухал нэгж болж үйл ажиллагаагаа явуулж байна.
  1. МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ИТГЭМЖЛЭГДСЭН СОРИЛТЫН ЛАБОРАТОРИ

Хүний эрүүл мэнд хүрээлэн байгаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болох хими, физик, биологийн хүчин зүйлсийг  хүнсний болон ахуйн хими, гоо сайхны бүтээгдэхүүн,  ургамлын үр,  түүхий  эдэд тодорхойлж эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын баталгааг гаргах, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын талаар хяналтын байгууллага болон, иргэд,  аж ахуй нэгж,  үйлчлүүлэгчдийг бодит  үнэн зөв мэдээллээр хангах чиг үүрэгтэй ажилладаг.  1961 онд аймгийн Ариун цэвэр халдвар судлалын станцын дэргэд байгуулагдаж байсан нян судлалын лаборатори нь өргөжин тэлсээр одоогийн түвшинд хүрсэн байна. 2000 оноос эхлэн сорилтын лабораторийн чиглэлээр итгэмжлэлд орсон бөгөөд тасралтгүй давтан итгэмжлэгдэж эрхээ сунгуулан баталгаажуулан ажиллаж байна.

Лаборатори нь:

Нян судлалын лаборатори

Хими, хор судлалын лаборатори

Ургамлын үр, хорио цээрийн лаборатори

Хөрсний лаборатори гэсэн итгэмжлэлийн 4 хүрээний 72 нэр төрлийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийхээр итгэмжлэгдэж итгэмжлэлийн хүрээг 11 үзүүлэлтээр нэмэгдүүлжээ.

  1. УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Сэлэнгэ аймгийн гадаргын болон гүний ус, хаягдал ус, агаарын чанар, хөрсний бохирдол, цацрагийн түвшний өөрчлөлтийг байнга шинжлэн судалж орчны төлөв байдлын шаардлагатай мэдээллээр аж ахуй нэгж байгууллага, иргэд олон нийтийг ханган ажиллаж байна.  Анх 1986 онд байгуулагдаж байсан бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэн шаардлагатай нөөцөөр ханган чадавхижуулж ирснээр салбартаа 2012, 2014, 2015, 2016 онд тус тус тэргүүн байр эзэлж 2016 онд “Улсын тэргүүний лаборатри” болсон амжилтыг үзүүлжээ.  2009 оноос лаборатри нь  байгаль орчны сорилт гүйцэггэхээр итгэмжлэлд орсон ба тасралтгүй итгэмжлүүлэн ажиллаж байна.

 Лаборатори нь: Орчны физик химийн төрлөөр

- Агаар,

- Гадаргын ус,

- Бохир ус,

- Хөрс гэсэн итгэмжлэлийн хүрээний дагуу 4 шинжлэгдэх бүтээгдэхүүнд 40 үзүүлэлтээр шинжилгээ сорилт хийж дүгнэлт гарган ажиллаж байна.

  1. ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВРИЙН ЛАБОРАТОРИ

Мал, амьтны халдварт, гоц халдварт, халдваргүй өвчнийг оношлох, мал амьтны тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, тэжээлд мал эмнэлгийн ариун цэврийн магадлан шинжилгээг хийж баталгаа гаргах, тэмцэх арга хэмжээг боловсруулах хэрэгжүүлэхэд чиглэн үйл ажиллагаагаа явуулж байна. 1960 онд анх Мал сүргийг эрүүлжүүлэх, халдварт паразиттах өвчнүүдийн гаралтыг зогсоох зорилгоор аймгийн мал эмнэлгийн газрыг бие даалган байгуулан ажиллуулсан байна. 2010 оноос MNS ISO 17025 стандартын шаардлагыг хангаж итгэмжлэгдэн 2013 онд давтан итгэмжлэгдэн энэ онд мөн давтан итгэмжлэлд орохоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн үйл ажиллагаа:

  • Мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шинжилгээ
  • Мах, махан бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн шинжилгээ
  • Мал амьтны ийлдэс судлалын шинжилгээ
  • Арьс, шир ийлдэс судлал
  • Ноос, ноолуур ийлдэс судлал
  • Мал амьтны ийлдэс судлалын шинжилгээ
  • Тест
  • Нян судлал гэсэн 8 сорилтын төрлийн 38 үзүүлэлтээр шинжилгээ сорилт хийж дүгнэлт гарган ажиллаж байна.
  1. СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБА

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Хэрэглэгчдэд зөв сонголт хийхэд туслах, хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих замаар зах зээлийн эрүүл уур амьсгалыг бүрдүүлэх, нийгмийг хөгжүүлэхэд тохирлын үнэлгээ, баталгаажуулалтаар дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. 1979 онд байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа өргөжин тэлсээр одоогийн итгэмжлэгдсэн Баталгаажуулалтын албыг бий болгосон байна. Анх 1998 оноос эхлэн бүтээгдэхүүн, үйлчилгээнйи баталгаажуулт гүйцэтгүүлэхээр итгэмжлэлд орсон бөгөөд одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа итгэмжлүүлэн итгэмжлэлийн:

  • Мах махан бүтээгдэхүүн
  • Үр, тариа, гурил гурилан бүтээгдэхүүн
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Согтууруулах болон үл согтууруулах ундаа
  • Ахуйн үйлчилгээ, худалдаа, нийтийн хоол гэсэн 5 ангилалаар 96 нэр төрлийн бүтээгдэхүүнд баталгаажуулалт явуулах итгэмжлэлийн хүрээтэй ба жилдээ 200 гаруй аж ахуй нэгж, байгууллага иргэний бүтээгдэхүүн үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж байна.