МАНДАЛ СУМАНД СУРГАЛТ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ

“Дэлхийн стандартын өдөр”-ийг тохиолдуулан“ Стандарт нь хотыг илүү ухаалаг болгоно” уриан дор аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мандал сумын ЗДТГ хамтран Мандал сумын 20 гаруй худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын 40 гаруй ажилтнуудын дунд дараах сэвдээр сургалт, ярилцлагын арга хэмжээг зохион байгууллаа. Үүнд:

- “Худалдааны газар түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021:2007стандарт ба Харилцагчийн үйлчилгээ”

-“Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтонд тавих шаардалага MNS 6648:2016 стандарт”

  • “Худалдааны газарт мөрдөх дүрмүүд”
  • “Хэмжил зүйн талаарх мэдээлэл”
  • “Үйлчилгээний ажилтны мэргэжлийн ёс зүй, соёл”
  • “Худалдааны салбарын өнөөгийн байдал хэрэгжүүлэх арга хэмжээ”

         Мөн дээрх сэдвүүдийн хүрээнд сургалтанд оролцогчдыг гарын авлага, тараах материалаар хангалаа.

Удирдамжийн дагуу "Ур чадвартай хамт олон” сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж 20 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан 4 баг оролцсоноос тэргүүн байрыг төмөр замчдын "Мөнгөнхараа" баг, дэд байрыг "Зөв стандарт" баг, гутгаар байрыг Түнхэл тосгоны "Инээмсэглэл" баг эзэллээ. Энэхүү уралдаан тэмцээн нь худалдаа, үйлчилгээний салбарт ажиллагсдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын туршлага солилцох, харилцан суралцах цаашлаад салбарын хамт олныг ойртуулан нягтруулахад чиглэсэн ажил арга хэмжээ боллоо.