ТҮНШ СУМТАЙ НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Хүдэр сумын ЗДТГ-тай түншийн харилцаатай бөгөөд хэлтсийн үйл ажиллагааг сум орон нутагт таниулах, төрийн албаны уялдаа холбоог сайжруулах, албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, спортоор хичээллэх идэвх сонирхлыг өрнүүлэх зорилгоор 2 байгууллагын албан хаагчдын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.